Хүний нөөцийн бодлого

Бид компанийн Эрхэм зорилго дор нэгдэн Чанар, Хамтын ажиллагаа, Аюулгүйн байдлыг үнэт зүйлсээ болгон ёс зүйтэй ажиллахыг баримтладаг.

Бид хүний нөөцийн бодлогын хүрээндээ:

  • Ажилтнуудын ажлын үр дүн, гүйцэтгэлээс хамараан сэтгэл санааны болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх,
  • Чадварлаг, бүтээлч, зөв хандлага бүхий хамт олныг бүрдүүлэх,
  • Гүйцэтгэлийн зөв, шударга үнэлгээ, цалин урамшууллын оновчтой системийг хэрэгжүүлэх,
  • Мэргэжлийн болон хувь хүнийг хөгжүүлэх үүднээс системтэйгээр тогтмол сургалтанд хамруулах,
  • Байгууллагын соёлыг зөв төлөвшүүлэх, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, чөлөөт цагт зориулсан үйл ажиллагааг зохион байгуулах,

MBC ХХК нь Монгол Улсын нийгэм болон эдийн засгийн хөгжлийн төлөө ямагт нийгмийн хариуцлагаа өндөрт ухамсарлаж явдаг.

MBC компани нь мэргэжлийн чиглэлээр их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад дадлага хийлгэх боломжийг олгодог.

Дадлагын оюутанд тавигдах шаардлага:

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд 3 болон түүнээс дээш курс;
  • Сурлагын голч дүн 3.0 буюу B үнэлгээнээс дээш;
  • Дадлагажих ажлын байранд дүйцэхүйц мэргэжлээр суралцаж байгаа;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн;
  • Харилцааны соёлтой;

Дадлага хийх оюутны бүрдүүлэх материал:

  • Оюутны анкет /анкет татаж авах/
  • Цээж зураг /сүүлийн 6 сард авахуулсан/
  • Цахим үнэмлэх
  • Сургуулийн тодорхойлолт /дадлага хийлгэхийг хүссэн албан тоот, сурлагын дүнгийн хуулбар/
  • Дадлагын удирдамж