​Ерөнхийлөгчийн мэндчилгээ


Таны энэ өдрийн амар амгаланг айлтгахын сацуу компанийн үйл ажиллагаатай танилцаж буй явдалд тань талархал илэрхийлье.

Компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулан ажиллахадаа хамгийн гол нь гадаад, дотоод түнш байгууллагын итгэлийг даан, чанартай гүйцэтгэл, мэргэшсэн үйлчилгээ үзүүлэх явдалыг үнэт зүйлээ болгон эрхэмлэж ирсэн.

Иргэний болон үйлдвэрийн барилга байгууламжийн төслүүдийг төлөвлөхөөс эхлүүлэн түлхүүр хүлээлгэн өгөх хүртэлх бүхий л үе шатны ажиллагааг гүйцэтгэх явцдаа бид төслийн удирдлага болон үйлдвэрлэлийн процессын арвин мэдлэг, чадвар, туршлагатай хамт олон болон төлөвшжээ. Барилга үйлдвэрлэлийн салбарын мэргэшсэн байдлыг хадгалахын төлөө гүйцэтгэлийг байнга хөгжүүлсээр ирсэн хичээл зүтгэлийг маань бизнесийн болон төр захиргааны түншлэгч байгууллагууд өндрөөр үнэлж дүгнэдэгт бид урамшин байдаг.

Бид 2030 он хүртэлх компанийн хөгжлийн төсөөллийг урт хугацааны зорилгоо болгон тодорхойлж, үүнийгээ бодит ажил болгоход шаардлагатай стратеги төлөвлөлт, менежментийн төлөвлөгөө зэргийг гарган ажиллаж байна.

Та бүхэнд “МВС” ХХК-ийн нийт ажилтан, ажиллагсадын нэрийн өмнөөс болон хувиасаа эрүүл энх, амжилт бүтээлийг хүсэн ерөөе.

Ерөнхийлөгч: С.БАТЧУЛУУН