Танилцуулга

MBC ХХК нь барилга угсралт, барилгын засвар үйлчилгээ, барилгын материал үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр 1993 оноос хойш үйл ажиллагаа улам өргөжүүлэн явуулсаар байна.

2015 он - Үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн чанарыг олон улсын стандартад нийцүүлэх, захиалагч хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр байлгах зорилгоор чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх төсөл эхлүүлсэн.


2014 он - Дэд бүтцийн салбар болох дулаан болон эрчим хүчний бүтээн байгуулалтанд оролцож эхлэв.


2012 он - Япон мэргэжилтнүүдийн удирдлага дор анхны сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламжийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.


2010 оноос үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж орон нутаг дахь бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлсэн.

2009 онд ашгийн олон талт загварт суурилсан менежментийн төлөвлөөг батлан барилгын материал үйлдвэрлэх төсөлд хөрөнгө оруулалт хийв. Барилга угсралтын болон барилгын материалын салбарт ажилт гаргаж салбарын шилдэгээр шалгарав.


2007 онд үйлдвэрлэлийн дотоод хяналтын системийг сайжруулан үйл ажиллагаанд нэвтрүүлж, анхны цогцолбор бүтээн байгуулалт болон төрийн захиалгат бүтээн байгуулалтыг хийж эхлэсэн.


2004 оноос үйлчилгээ, олон нийтэд зориулсан барилга байгууламжийг иж бүрнээр нь гүйцэтгэж эхлэв.


2003 онд компанийн бүтэц зохион байгуулалт болон үйлдвэрлэлийн технологт сайжруулалт хийн удирдлагын шинэ менежментээр ажиллаж эхлэсэн.

1999 он - Инженерийн баг ДЦС-3- ын өндөр даралтын зуухны суурийн ажлыг хийж гүйцэтгэв.


1998 он - Барилга угсралт, засвар үйлчилгээ явуулах эрх бүхий Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани болон өргөжөн анхны бүрэн хэмжээний барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэв.


1993 он - Хуучнаар Хүнс, Хөнгөн Үйлдвэрийн Яаманд ажиллаж байсан инженер долоон ажилтаны хамт барилга засварын бригад байгуулан одоогийн компанийн суурийг тавьсан.